• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮДНЭЭС ШӨНИЙН ЦАГААР ХЭСЭГЧЛЭН ХААЖ, ЗАСВАР ХИЙНЭ

ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮДНЭЭС ШӨНИЙН ЦАГААР ХЭСЭГЧЛЭН ХААЖ, ЗАСВАР ХИЙНЭ

2025 онд 41 байршилд 70 гаруй км замыг засаж, шинэчилнэ. Саппорогийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замыг шинэчлэх гээд ихэвчлэн гол замуудаа засна. Хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс шөнийн цагаар хэсэгчлэн хааж, засвар хийнэ. 
Энхтайваны өргөн чөлөөний авто зам дагуух суурь хүчитгэх бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд 24-29-ний өдрүүдэд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, зорчих хэсгийн суурь солино.


Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.