Тэнгэрт “инээмсэглэж буй нүүр": Сар ба гаригуудын ховор үзэгдэл

Энэ Баасан гарагийн зүүн өмнөд тэнгэрт үүрээр Сар, Сугар, Санчир болон Буд гаригууд нэг шугамд давхцан, инээмсэглэж буй нүүр шиг дүрс үүсгэнэ гэж мэргэжилтнүүд мэдээлж байна.

2025 оны 4-р сарын 25-ны Баасан гарагийн өглөөний тэнгэрт энэхүү сонирхолтой огторгуйн үзэгдэл болж өнгөрнө. Тод гялалзах Сугар гариг нь Санчирын дээр байрлаж, баруун талд нь нарийн саран байрлах бөгөөд энэ бүхнээс “инээмсэглэл” маягийн дүрс үүсэх юм.

"WTOP"-ын “2025 оны дөрөвдүгээр сарын тэнгэрийн үзэгдлүүд” буланд дурдсанаар: “Мөнгөн сар болон гаригуудын энэ үзэсгэлэнт уялдаа өглөө эрт тэнгэрийн хаяанд харагдана. Буд гариг нь энэ гурвалжны доогуур зүүн тийш харагдах бөгөөд дуран ашиглавал илүү тод харагдах боломжтой”