Саяхан Сиднейн тэнгэрт хачирхалтай зүйл ажиглагдаж, олон нийтийн анхаарлыг татан, гайхшируулжээ. ТикТок хэрэглэгч @Jonwooden -ын хуваалцсан бичлэгт, усан дээр хөвөх мэт харагдах хар биет агаарт тусгаарлагдан байршиж буй нь дүрслэгдсэн байна.
Уг биет нь бусад үүлнээс тусдаа харагдаж, бичлэг хийсэн иргэн үүнийг “шингэн металл шиг” хэмээн дүрсэлж, үүл биш байж болзошгүй гэж сэжиглэжээ. Тус бичлэг TikTok дээр олон мянган сэтгэгдэл авч, хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлсэн байна. Зарим нь үүнийг Нисдэг тавагтай адилтгасан бол, нөгөөдүүл нь агаарт агуулагдах бохирдол байж болзошгүй гэж үзжээ. Харин олонх нь Harry Potter-ийн “диментор” гэх харанхуй, сүнс төст амьтантай адилтгасан байна.
Гэсэн хэдий ч ихэнх шинжээчид, энэ нь “scud” үүл буюу газрын гадаргад тун ойрхон, хэлбэр дүрс нь тогтворгүй байдаг үүлний нэг төрөл байх магадлал өндөр хэмээн дүгнэжээ. Ийм төрлийн үүл нь салхины нөлөөгөөр салангид, хачирхалтай хэлбэртэй харагддаг байна.