“Норовбанзад” сангаас төгөлдөр хуурч Ажима Кентарог Монголд урьж, тоглолтыг хийхээр болжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг зохион байгуулсан. Энэхүү уралдаанд тус сангийн зүгээс Японы алдарт төгөлдөр хуурч, мастер багш Ажима Кентарог шүүгчээр урьж ажиллуулсан юм. Тэрбээр шүүгчээр ажиллахаас гадна Монгол Улсын консерватор болон СУИС-д төгөлдөр хуурын мэргэжлийн оюутан, сурагчдад хичээл заасан аж. Энэ үеэр түүний хөгжмийн илэрхийлэл, сэтгэл хөдлөл, заах ур чадварыг олны хүртээл болгохоор тоглолтыг нь зохион байгуулах сэдэл бий болсон байна.
Тоглолт тавдугаар сарын 10-нд Улсын филармонид 17.00 цагаас болох бөгөөд тасалбарын үнэ 80 мянган төгрөг.