ӨНӨӨДӨР, МАРГААШ БОГД УУЛАНД ГАРАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн болон ногоон бүсэд  зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг эхлүүлээд буй.

Тус ажлын хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан. Энэ сарын 28, 29-нд Богд ууланд зэрлэгшсэн нохой устгал болон барих ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэдийг өнөөдөр, маргааш Богд ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.